Sunday, November 8, 2015

Лекц-11                                  Компьютерийн програм хангамж
Компьютерийн програм хангамж буюу энгийнээр Програм хангамж гэдэг нь компьютерт зааварчилгаа өгөх програм, холбогдох өгөгдлийн цогц юм. Програм хангамж гэсэн ойлголтыг анх 1960-аад онд компьютерийн тогтмол хэсэг болох техник хангамжаас ялгахын тулд хэрэглэсэн. Компакт диск (CD) болон интернэтийн татцаас өмнө хэрэглээний програм болон үйлдлийн систем нь соронзон диск болон соронзон тууз гэсэн уян орчин дээр бичигддэг байжээ. Одоо програм хангамж нь нийгмийн салшгүй нэг хэсэг болсон байна. Үндсэндээ програм хангамжийг техник хангамждаа хэзээ, ямар даалгавар гүйцэтгэхийг нь хэлж өгдөг. Олон улсын болон ОХУ-ын тодорхойлолтыг авч үзвэл.
·         Компьютерын програм болон түүнтэй холбогдох бүхий л бичиг баримт нь компьютерын системийн ажиллагаанд хамрагдана.
·         Компьютерыг удирдахад зориулагдсан програм болон програмуудын цогц юм.
·         Мэдээлэл боловсруулах системийн програм болон бичиг баримтын цогц юм.
Програм хангамж нь компьютерын хангамжийн нэг төрөл юм. Судлаачдын үзэж байгаагаар програм хангамж гэдэг нь мэдээлэл зүй болон програмын техник юм. Компьютерт software гэдэг үгнээс гаралтай ‹‹софт›› гэдэг үгийг ихэвчлэн хэрэглэдэг бөгөөд энэхүү  үгийг хамгийн анх 1958 онд Принстон их сургуулийн математикч Джон Тьюки нь American Mathematical Monthly сэтгүүлд бичиж байсан. 
Түүх
Програм хангамж гэдэг нэр томъёог хамгийн анх 1935 онд Английн математикч Алан Тьюринг өөрийнхөө эссендээ хэрэглэж байсан. Тэрээр Тьюринг гэдэг нэртэй машин зохион бүтээсэн бөгөөд энэхүү загвар нь ямар нэгэн бүрэн дуусаагүй үйл ажиллагааны шат дараалалыг нэг байдлаас нөгөө байдалруу шилжүүлэх чадвартай.  
Компьютерийн програм хангамж нь дотроо компьютерийн програмууд, архивууд болон тэдгээрийг дэмждэг бичиг баримтуудыг өөртөө багтаадаг. Програм хангамж гэх энэхүү үг нь заримдаа өгөгдлийн програм хангамж гэсэн илүү нарийн утга санааг илэрхийлдэг. Програм хангамж нь компьютерийн санах ой буюу биет бус зүйлд хадгалагддаг.
Програм хангамж нь компьютерийн хэл дээр бичигддэг. Програм хангамж нь ихэнхдээ дээд түвшиний програмын хэл дээр бичигдэх ба ингэснээр компьютерийн хэл дээр бичсэнээс илүү хялбар бас бүтээмжтэй болдог байна. Өндөр түвшиний програмын хэлийг эмхэтгэл,тайлбар эсвэл энэ хоёрыг хослуулж хэрэглэн орчуулж болдог. Хэрвээ компьютерийн хэл нь хүмүүний хэлний үсгүүдийг ашиглаж байгаа тохиолдол доод түвшиний иж бүрдэл хэл дээр бичигдэж болдог. Иж бүрдэл хэл нь эвлүүлэгч ашиглан компьютерийн хэл рүү хөрвүүлэгддэг.
Програм хангамжийн давуу тал нь өөрчлөгдөх чадвартаа байх ба хөгжүүлэгчид бизнес, корпорациуд болон ер нь дэлхий дээрх хүн болгонд тус болох төрөл бүрийн програмууд бичиж байна. Одоо үед програмууд янз бүрийн үйлдлийг секундыг хэд хуваасантай тэнцүү хугацаанд гүйцэтгэдэг. Өнөөгийн програмууд хүнд хэрэгтэй байхаас сөрөг үйлийн төлөө ч хийгдэж байна.
Програм хангамжийн ангилал
Програмыг хэрхэн гүйцэтгэж байгаагаар нь
·         Тайлбарлагч буюу хэлмэрчлэгч
·         Хөрвүүлэгч гэж ангилдаг.
Програмыг хэрхэн дамжуулж байгаагаар нь:
·         Хөндлөн платформ
·         Програмын хэрхэн хэрэглэж, тархаж байгаагаар нь
·         Хаалттай буюу чөлөөт бус
·         Нээлттэй
·         Чөлөөт
Програмыг хэрхэн ашиглаж байгаагаар нь:
·         Системийн
·         Хэрэглээний
·         Мэдээлэл боловсруулах
Системийн програм хангамж нь компьютер системийг удирдахад зориулагдсан програмуудын нэгдэл юм. Жишээ нь: Процессор, санах ой, оролт гаралтын төхөөрөмж, сүлжээний тоног төхөөрөмж гэх мэт. Системийн програм хангамжид үйлдлийн систем, үйлчилгээний програм хангамж зэрэг нь чухал байр суурь эзэлдэг.
Багтаамж нь электрон төхөөрөмжүүд дээр суурьлагдсан програм юм. Орчин үеийн компьютерын төхөөрөмжүүд нь өөрийн гэсэн багтаамжтай байдаг.
Үйлчилгээний програм хангамж нь компьютерын туслах програм бөгөөд өгөгдсөн тусгай үүрэг даалгаварыг гүйцэтгэхэд зориулагдсан програм юм. Энэхүү програм нь зарим нэг параметрын өөрчлөлтийн үйл явцыг хялбар болгодог.
Хэрэглээний програм гэдэг нь хэрэглэгчийн өгсөн даалгаварыг гүйцэтгэх зориулалттай програм юм.
Мэдээлэл боловсруулах програм нь мэдээллийг төлөвлөж, боловсруулахад зориулагдсан програм хангамж юм. Мэдээлэл боловсруулах програмыг хэрэглээний програм хангамжийн биеэ даасан нэг хэсэг гэж үзэж болно.
Төрөл: Ердийн компьютер системийн хувьд програм хангамжийг гурван үндсэн хэсэгт хуваадаг.
Системийн програм хангамж
Техник хангамж, компьютерийн системийг ажиллуулах зориулалттай.
  • төхөөрөмжийн драйвер
  • үйлдийн систем
  • сервер
  • ютилит програм
  • график орчны систем
Програмчлах програм хангамж
Энэ нь програмчлалд зориулагдсан, програмчлахад тус болох зориулалттай.
  • компилятор, компайлер (хөрвүүлэгч)
  • дебаггер (засварлагч, тохируулагч)
  • интерпретер (тайлбарлагч, хэлмэрчлэгч)
  • линкер (холбогч)
  • текст засварлагч
Integrated development environment (нэгдмэл хөгжүүлэлтийн орчин)-д эдгээр үйлдлүүдийг бүгдийг нь багтаасан байдаг.
Хэрэглээний програм хангамж
Хэрэглээний програм хангамж нь эцсийн хэрэглэгчид зориулагдсан, тодорхой үйлдлийг биелүүлэхэд (үүнд ихэнхдээ компьютерийн хөгжүүлэлтэд шууд хамааралгүй) зориулагдсан програм хангамж.
  • мэдээлэл боловсруулах програм хангамж (текст боловсруулалт, хүснэгтэн мэдээлэл боловсруулалт, и-мэйл гэх мэт)
  • мэдээлэлд хандах програм хангамж (вэб хөтөч, медиа тоглуулагч гэх мэт)
  • энтертайнментийн програм хангамж (видео тоглоом гэх мэт)
  • боловсролын програм хангамж
  • бизнес, байгууллагын програм хангамж (тухайн бизнес, байгууллагад зориулагдаж бүтээсэн програмууд гэх мэт)
  • симуляцийн програм хангамж
  • медиа хөгжүүлэлт (компьютер график, дуу хөгжим засварлах гэх мэт)
  • инженерчлэлийн програм хангамж (CAD гэх мэт)

Үүсэл

Судлаачид програм хангамжийг хамгийн анх 19 дүгээр зууны үед задлан шинжлэх механизмд зориулж Ada Lovelace гэдэг хүн зохиосон гэж үздэг. Гэхдээ энэхүү бүтээл нь хэзээ ч олон нийтийн өмнө дэлгэгдэж байгаагүй.
Програм хангамжийн талаарх хамгийн анхны таамаглалыг 1935 онд Alay Turing нь Шийдвэрлэх асуудал тооцоолж болох тооны хэрэглээ хэмээх эссэндээ бичиж байжээ.
Энэхүү шинжлэх ухааны баримт нь хоёр ихэр академийн салбар болох компьютерийн шинжлэх ухаан болон програм хангамжийн инженерчлэл хэмээх програм хангамжийг судалдаг салбаруудыг үүсгэсэн байна. Компьютерийн шинжлэх ухаан нь илүү онолын тал руу нь судалдаг бол програм хангамжийн инженерчлэл нь харин илүү практик тал руу нь судалдаг байна.
Гэхдээ 1946 оноос өмнө бидний мэдэх програм хангамж оршин тогтнож байгаагүй. Хамгийн анхны электрон тооцоолох машинууд нь харин ч rewired in order to "reprogram" them.

Sunday, November 1, 2015

“Системийн шинжилгээ”
Лекц-10                                Компьютерийн техник хангамж
Компьютерийн техник хангамж гэдэг нь компьютерийн тоног төхөөрөмжийг хэлдэг.Техник хангамжийг дараах үндсэн байдлаар ангилдаг.
  1. Оролтын төхөөрөмж ( Удирдлага )
  2. Санах ой
  3. Төв процессор ( Боловсруулалт )
  4. Эх хавтан буюу Motherboard, нэмэлтүүд ( Оролт, гаралтууд )
  5. Гаралтын төхөөрөмж
  6. Хадгалалтын төхөөрөмж
  7. Холболтын төхөөрөмж
1.Оролт ба удирдлагын төхөөрөмүүд:
1.1 Keyboard - гар нь компьютерийг удирдах, компьютерт тэмдэг оруулах үүрэгттэй. Гарын товчлуурыг нь үндсэн, функциональ, тоон, хос горимын гэж хуваана.
Түгээмэл хэрэглэгддэг товчлууруудын үүрэг:
Esc – Командыг цуцлах
Tab – Курсорын байрлалыг тодорхой зайд шилжүүлэх(Догол мөр)
Caps Lock – Үсэг томоор бичигдэнэ
Shift – Товлуурын хамт дарахад тэмдэг томсгох үүрэгтэй
Ctrl ба Alt – Товчнуудтай хамт дарагдаж команд биелүүлнэ
Space – Үг хооронд зай авна
Backspace – Курсор байрласнаас өмнөх тэмдэгтийг устгана
F1-F12 – Функциональ буюу удирдлагын товчлуурууд
Enter – Командыг зөвшөөрөх, дараагийн мөрд шилжүүлэх
Delete – Тэмдэглэсэн мэдээлэлийг устгах
Num Lock – Дарагдсанаар тоон товчлуурыг идэвхжүүлэх
1.2 Mouse буюу Хулгана – Орчин үеийн компьютерүүдэд заах (pointing) төхөөрөмжүүд олон хэрэглэдэгийн нэг нь хулгана юм. Хулгана нь хэрэглэгч компьютерийг удирдах болон асуултанд хариулах зэрэгт голчлон хэрэглэгддэг төхөөрөмж юм. Хулгана хэрэв зөв суулгагдсан бол хулганыг ширээн дээгүүрээ хөдөлгөхөд дэлгэцэн дээр чинь сум гүйж байх болно. Энэ сумыг хулганы курсор гэж нэрлэнэ. Хулганы курсорын хэлбэр тухайн үеийн ажлын төлөв, байдлаас хамааран байнга өөрчлөгдөж байдаг.
2.Санах ой(Memory) Санах ойн нь компьютерийн өгөгдөлийг микропроцессорт богино хугацаанд хүргэх, командыг түргэн гүйцэтгэх үүрэг бүхий микросхем юм. Санах ой нь хэд хэдэн төрөлтэй байдаг.
·         Шуурхай санах ой – RAM(Random Access Memory)
·         Тогтмол санах ой – ROM(Read Only Memory)
·         Бусад төрлийн санах ой
RAM буюу Random Access Memory: Компьютер ажиллаж байх үед мэдээллийг хаана хадгалах эсвэл хааш нь шилжүүлэх зэргийг RAM буюу шуурхай санах ой зохицуулж байдаг. RAM нь хэд хэдэн төрөл бөгөөд SDRAM, DDRAM I, DDRAM II, DDRAM III гэж нэрлэнэ.
ROM: Тогтмол санах ой руу өгөгдөлийг бичих боломжгүй зөвхөн уншдаг бөгөөд компьютерийг асаахад ажилуулдаг Boot программ хадгалагддаг. Түүний RAM – аас ялгагдах гол онгцлог нь компьютерийг унтраасан байхад ч өөр дээрх мэдээллээ алдалгүй хадгалсаар байдагт оршино. Учир нь тогтмол санах ойг таны компьютер дотор байрлах батарей зай тэжээж байдаг.
3. Төв процессор(Боловсруулах хэсэг)
3.1 CPU буюу микропроцессор:
Компьютер болгонд CPU chip буюу микропроцессор байдаг. Тэр нь мэдээллийг боловсруулж үр дүнг гаргадаг бөгөөд компьютерийн хамгийн гол төхөөрөмж буюу тархи нь юм.
CPU – ны үзүүлэлт сайн байх тусам компьютер хүчин чадалтай байна.
4. Эх хавтан, нэмэлт карт (Бусад оролт гаралт)
4.1 Эх хавтан болон нэмэлт картууд:
Эх хавтан нь компьютерийн ситемийн гол элементүүдийг агуулдаг бөгөөд микропроцессор, санах ой, диск төхөөрөмж, оролт гаралтын төхөөрөмж зэргийг хооронд нь холбож өгдөг чухал төхөөрөмж нь юм. Гэхдээ эдгээр төхөөрөмжүүдээс оролт гаралтын  төхөөрөмжүүд нь нэмэлт картаар холбогдоно.
Motherboard буюу эх хавтан
·         Expansion slots: Motherboard дээр байрлах дотоод модем, дэлгэц, дотоод сүлжээ, дууны зэрэг картуудыг суулгадаг суурийг хэлдэг. Энэ нь ISA, AMR, AGP, PCI slot зэрэг төрлүүдтэй.
·         Нэмэлт картууд: Өөр өөрийн гэсэн онцлог үүрэгтэй, бие даасан оролт гаралттай төхөөрөмжүүдийг хэлнэ. Картууд нь Motherboar дээр Expansion slot ашиглан суурилна.
·         Display card: Энэ төхөөрөмж нь дэлгэцийг эх хавтантай холбож өгөх бөгөөд микропроцессорын хийж байгаа үйлдэл,
Display card: Программ  хангамжийг хэрэглэгчдэд харуулах үүрэгтэй. Тус карт нь өөрийн дотоод санах ойтой. Санах ойн хэмжээ нь их байх нь компьютерийн видео дүрслэх чадвар нь   санй байна гэсэн үг.
Sound card: Энэ карт нь дууг компьютераас speaker буюу чанга яригч руу гаргах мөн микрофоны тусламжтайгаар дууг компьютерт бичиж хадгалах  боломжийг олгодог. Дууны карт нь ISA эсвэл PCI төрлийн slot бүхий байж болно. Бараг бүх дууны карт нь дууг электрон хувилбараар гаргадаг стандарт болох MIDI-ийг  ашигладаг.
Sound card
·         Lan card: Энэ төхөөрөмж нь компьютерүүд хоорондоо холбогдож мэдээлэл солилцоход хэрэглэгдэнэ.
·         Modem card: Энэ төхөөрөмж нь компьютерт боловсруулсан өгөгдлийг телефон шугамаар дамжуулахын тулд аналоги руу хувиргаж модуляци хийх үүрэгтэй.
5. Гаралтын төхөөрөмж
Микропроцессорын боловсруулсан мэдээллийн үр дүнг  ямар нэгэн хэлбэрээр бидэнд хүргэж ойлгуулдаг төхөөрөмжүүд энд багтана. Эдгээр нь голдуу гадаад төхөөрөмжүүд юм.
·         Дэлгэц-Monitor нь мэдээллийг дүрс хэлбэрээр харуулах, гаргах үүрэгтэй.
·         Хэвлэгч – Printer нь боловсруулсан мэдээллийг цаасан дээр буулгахад зориулагдсан төхөөрөмж. Хэвлэгч нь өнгөт, хар гэсэн төрлүүдтэй.
·         Өсгөгч – Woofer  нь компьютерт байгаа дуу авиаг сонсоход зориулагдсан.
6.  Хадгалах  төхөөрөмж
Компютерийн мэдээлэл гэдгээр боловсруулсан файл программ хангамжийг бүрдүүлэгч файлууд зэргийг ойлгох бөгөөд эдгээрийг хадгалж агуулах төхөөрөмжийг хадгалах байгууламж ба диск гэнэ.
·         Уян  диск нь ихэвчлэн мэдээллийг зөөвөрлөхөд зориулсан байдаг бөгөөд ямарч зориулалтаар хэрэглэж болно.
·         Хатуу диск нь харьцангуй багтаамж ихтэй. 1 компьютерт  1-4 хатуу диск зэрэгцүүлэн тавьж болно.
CD (compact disk) нь мэдээллийг хадгалахад тохиромжтой. Оптик дискэн дээрх мэдээллийг лазерийн гэрлийн тусламжтайгаар уншиж бичдэг. СD-г ашиглах хэлбэрээр нь Audio (дууны), Data (программ, тоглоом…..), DVD (кино, клип) гэж ангилана. CD  дотроо CD-R (CD-Recordable), CD-RW (CD-ReWriteable) гэж  2 төрлөөр хуваадаг. Харин CD-RW нь олон удаа дахин бичилт уншилт хийхэд зориулагдсан.
Flash Disk нь сүүлд шинээр маш хүчтэй гарч ирсэн зөөхөд хялбар хийгдсэн диск юм.Энэ диск нь түлхүүрийн зүүлт шиг хэмжээтэй USB port-той компьютерт шууд хобож хэргэлнэ.
·         Memory Disk нь дижитал камерт зориулагдсан диск юм. Энэ диск нь овор хэмжээний хувьд маш жижиг боловч дотоод багтаамж нь их байдаг онцлогтой юм.
7. Холбооны төхөөрөмж
Орчин үед хүмүүс компьютерийн сүлжээ ашиглан мэдээллийг хялбар солилцох боломжтой болсон. Интернет  болон бусад сүлжээнд холбогдохын тулд тусгай  зориулалтын техник хангамж, программ хангамжуудыг ашиглах хэрэгтэй. Иймээс сүлжээний холболтын төхөөрөмжүүдийн талаар орууллаа.
       Интернетэд холбогдох нь:
·         Телефон утасны модем – Telephone modem
Утасны шугамаар ISP  буюу интернетий үйлчилэгч компанитай (Internet Service Provider)  холбодог төхөөрөмж юм.
·         Телефон утасны шугам -  Dijital subscriber line
 Телефон утасны шугамыг ашиглан өндөр хурдаар интернетэд холбох төхөөрөмж бөгөөд энэ телефон утас ашиглах болон интернетээр
 үйлчилүүлэх боломжийг зэрэг олгодог юм.
·         Кабелийн телевизийн шугам – Cable modem
Телевизийн кабелийг ашиглан интернетэд холбогдох төхөөрөмж юм.
·         Хиймэл дагуулын модем – Satellite modem

Хиймэл дагуулын хүлээн авагчийг ашиглан интернетэд холбогдох боломжийг олгодог модем юм.

Sunday, October 25, 2015

“Системийн шинжилгээ”
Лекц-9                                         Тайлан зохион байгуулах
Эцсийн хэрэглэгчид төрөл бүрийн тайланг өмнө нь үүсгэж хадгалсан ӨС дахь анхдагч хүснэгт ба хайлтын загваруудын тусламжтайгаар гаргаж өгдөг. ӨС-ийн эцсийн хэрэглэгчид шаардлагатай стандарт тайлангууд байдаг бөгөөд Аксесст тэдгээрийн загварыг урьдчилан боловсруулж, тодорхой нэрээр хадгалж бэлдэх зориулалт бүхий report  хэрэгсэл байдаг.
Хэрэглэгчид гаргаж өгөх мэдээлэл нь нарийн зохион байгуулалт, бүтэц шаардаагүй тохиолдолд түүнийг хайлтын загвараар тодорхойлж гаргах боломжтой юм. Гэвч ихэнх тайлан урьдчилан тогтоосон стандарт бүтэцтэй байхын зэрэгцээ зарим шаардлагыг хайлтын загварт тусгах боломжгүй байдаг. Тайлангийн загварт тайлангийн ба түүн дэх хуудас бүрийн эхлэл ба төгсгөлд харуулах шаардлагатай тайлбар, гарчиг, хуудсын дугаар зэрэг нэмэлт мэдээллийг тодорхойлж болдог.
Тайлангийн загварыг гаргахад загварчлагч нь бүх бүтцийг өөрөө тодорхойлж болохоос гадна wizard эсвэл auto төрлийн нэмэлт хэрэгслийг ашиглаж болдог. Wizard төрлийн хэрэгслийг ашиглах үед дэлгэцэнд гарч ирэх цэсүүдээс тодорхой сонголтыг хийж тайлангийн загварыг гаргадаг. Харин auto төрлийн хэрэгсэл нь тайланд авах өгөгдлийн эх үүсвэрийг заасан байхад загварчлагчийн сонгосон тодорхой загварыг шууд боловсруулдаг. Тайланг Аксессийн report хэрэгслийн тусламжтай хэрхэн боловсруулахыг тайлбарлъя.
          “Тайлан үүсгэх
1. Report New  сонголтыг хийнэ.
2. New Report цонхонд тайлангийн дараах загварын төрлүүдээс сонгоно.
·         Design View  - загварын бүх бүтцийг гардаж тодорхойлно.
·         Report Wizard – санал болгосон тодорхой загвараас сонголт хийж бүтцийг тодорхойлно.
·         Auto Report: -автоматаар талбаруудын нэр ба утгыг баганаар харуулсан Columnar загварыг үүсгэнэ.
·         Auto Report:  - бичлэг бүрийг нэг мөрөөр харуулсан загварыг үүсгэнэ.
·         Tabular
·         Chart Wizard – тайланг график хэлбэрээр гаргах загваруудаас сонгож тодорхойлно.
·         Label Wizard – стандарт хэмжээтэй нэрийн хуудас бүхий бүтэцтэй загварыг сонгож тодорхойлно.
3. Тайлангийн эх үүсвэр болох тодорхой table буюу query –г сонгоно.
Тайлангийн загварыг тодорхойлох
Тус хэсэгт тайлангийн загварыг Design View хэрэгслээр хэрхэн тодорхойлж болохыг тайлбарлана. New Table Design View сонголтоор Report цонх гарах ба үүнд тайлангийн загварыг тодорхойлно.
ü  Загварын бүтцийг тодорхойлох
Report цонх нь дараах бүтэцтэй байдаг.

·         Тус цонхонд тайлангийн толгой (Report Header) ба төгсгөл (Report Footer) хэсэг ихэвчлэн гараагүй байдаг. Хэрэв тайланд толгой буюу төгсгөлд тодорхой бичилт хийх шаардлагатай бол ViewReport Header/Footer сонголтыг хийж тэдгээр хэсгүүдийг гаргана.
·         Хэрэв хуудсын эхлэл Page Header ба төгсгөл Page Footer тус цонхонд гараагүй байвал ViewPage Header/Footer сонголтыг хийнэ.
·         Тайланд гарах үндсэн мэдээлэл буюу тайлангийн их биеийг Detail хэсэгт зааж өгнө.
ü  Нэмэлт бичвэрийг тодорхойлох
             Тайлан нь өгөгдлийн санд хадгалсан мэдээллийг гаргахаас гадна тайлангийн ба хуудсын толгой, төгсгөл хэсгийн бичилт, талбарын толгой гэх зэрэг нэмэлт мэдээлэл агуулдаг. Тайлангийн загварт эдгээр нэмэлт бичвэрийг label заалтуураар заадаг ба түүнийг дараах байдлаар тодорхойлж болно. Үүнд:
1. Үндсэн цэсээс ViewToolbox сонголтыг хийж Toolbox хэрэгслийн самбарыг идэвхжүүлнэ.
2. Тус самбараас Label товчийг дарж идэвхжүүлээд тайлангийн нэмэлт бичилт хийх шаардлагатай хэсэгт байрлуулна.
3. Байрлалын эхлэлийн цэгээс гарсан заагчийг чирж бичилт хийх нүдийг тодорхойлж өгнө.
4. Нүдэнд бичилтийг хийнэ. Шаардлагатай бол нүдийг өөр байрлал буюу найлангийн хэсэгт шилжүүлж ба хуулж, түүний хэмжээг томсгож ба багасгаж болно.

ü  Талбарыг тодорхойлох
Талбарыг тайлангийн загварт тодорхойлох хоёр арга байдаг. Үүнд:
Нэг дэх бөгөөд хялбар аргыг дараахи үе шаттай явуулна.
1. View Field List сонголтыг хийхэд эх үүсвэр хүснэгт гарна.
2. Хэрэгтэй талбарыг сонгож чирээд тайлангийн хэсэгт байрлуулна.
3. Дээрхи үйлдлийг хийсний дараа талбарын толгой ба талбарын нэр гарах ба тэдгээрийг шилжүүлж, хүссэнээрээ хэлбэржүүлж болно. Талбарын толгой байх шаардлагагүй бол түүнийг устгаж болно. Харин талбарын нэрийг устгахад толгой нь давхар устана. Талбарын нэргүйгээр тайлбар нэрийг авах шаардлагатай бол дээр үзсэний дагуу Label-г ашиглаж болно.
Хоёр дахь буюу гар арга
1. Toolbox хэрэгслийн самбараас text box товчийг идэвхжүүлж хулганы заагчийг тайлангийн хэсэгт байрлуулж товшилт хийнэ эсвэл тодорхой байрлалаас чирнэ.
2. Талбарыг тодорхойлоход хэрэглэгдэх text ба unbound гэсэн хоёр хэсэг гарна. Text хэсэгт талбарын тайлбарыг, unbound хэсэгт талбарын нэрийг зааж өгнө.

             Лекц-10                   Компьютерийн техник хангамж
Компьютерийн техник хангамж гэдэг нь компьютерийн тоног төхөөрөмжийг хэлдэг.Техник хангамжийг дараах үндсэн байдлаар ангилдаг.
  1. Оролтын төхөөрөмж ( Удирдлага )
  2. Санах ой
  3. Төв процессор ( Боловсруулалт )
  4. Эх хавтан буюу Motherboard, нэмэлтүүд ( Оролт, гаралтууд )
  5. Гаралтын төхөөрөмж
  6. Хадгалалтын төхөөрөмж
  7. Холболтын төхөөрөмж
1.Оролт ба удирдлагын төхөөрөмүүд:
1.1 Keyboard - гар нь компьютерийг удирдах, компьютерт тэмдэг оруулах үүрэгттэй. Гарын товчлуурыг нь үндсэн, функциональ, тоон, хос горимын гэж хуваана.
Түгээмэл хэрэглэгддэг товчлууруудын үүрэг:
Esc – Командыг цуцлах
Tab – Курсорын байрлалыг тодорхой зайд шилжүүлэх(Догол мөр)
Caps Lock – Үсэг томоор бичигдэнэ
Shift – Товлуурын хамт дарахад тэмдэг томсгох үүрэгтэй
Ctrl ба Alt – Товчнуудтай хамт дарагдаж команд биелүүлнэ
Space – Үг хооронд зай авна
Backspace – Курсор байрласнаас өмнөх тэмдэгтийг устгана
F1-F12 – Функциональ буюу удирдлагын товчлуурууд
Enter – Командыг зөвшөөрөх, дараагийн мөрд шилжүүлэх
Delete – Тэмдэглэсэн мэдээлэлийг устгах
Num Lock – Дарагдсанаар тоон товчлуурыг идэвхжүүлэх
1.2 Mouse буюу Хулгана – Орчин үеийн компьютерүүдэд заах (pointing) төхөөрөмжүүд олон хэрэглэдэгийн нэг нь хулгана юм. Хулгана нь хэрэглэгч компьютерийг удирдах болон асуултанд хариулах зэрэгт голчлон хэрэглэгддэг төхөөрөмж юм. Хулгана хэрэв зөв суулгагдсан бол хулганыг ширээн дээгүүрээ хөдөлгөхөд дэлгэцэн дээр чинь сум гүйж байх болно. Энэ сумыг хулганы курсор гэж нэрлэнэ. Хулганы курсорын хэлбэр тухайн үеийн ажлын төлөв, байдлаас хамааран байнга өөрчлөгдөж байдаг.
2.Санах ой(Memory) Санах ойн нь компьютерийн өгөгдөлийг микропроцессорт богино хугацаанд хүргэх, командыг түргэн гүйцэтгэх үүрэг бүхий микросхем юм. Санах ой нь хэд хэдэн төрөлтэй байдаг.
·         Шуурхай санах ой – RAM(Random Access Memory)
·         Тогтмол санах ой – ROM(Read Only Memory)
·         Бусад төрлийн санах ой
RAM буюу Random Access Memory: Компьютер ажиллаж байх үед мэдээллийг хаана хадгалах эсвэл хааш нь шилжүүлэх зэргийг RAM буюу шуурхай санах ой зохицуулж байдаг. RAM нь хэд хэдэн төрөл бөгөөд SDRAM, DDRAM I, DDRAM II, DDRAM III гэж нэрлэнэ.
ROM: Тогтмол санах ой руу өгөгдөлийг бичих боломжгүй зөвхөн уншдаг бөгөөд компьютерийг асаахад ажилуулдаг Boot программ хадгалагддаг. Түүний RAM – аас ялгагдах гол онгцлог нь компьютерийг унтраасан байхад ч өөр дээрх мэдээллээ алдалгүй хадгалсаар байдагт оршино. Учир нь тогтмол санах ойг таны компьютер дотор байрлах батарей зай тэжээж байдаг.
3. Төв процессор(Боловсруулах хэсэг)
3.1 CPU буюу микропроцессор:
Компьютер болгонд CPU chip буюу микропроцессор байдаг. Тэр нь мэдээллийг боловсруулж үр дүнг гаргадаг бөгөөд компьютерийн хамгийн гол төхөөрөмж буюу тархи нь юм.
CPU – ны үзүүлэлт сайн байх тусам компьютер хүчин чадалтай байна.
4. Эх хавтан, нэмэлт карт (Бусад оролт гаралт)
4.1 Эх хавтан болон нэмэлт картууд:
Эх хавтан нь компьютерийн ситемийн гол элементүүдийг агуулдаг бөгөөд микропроцессор, санах ой, диск төхөөрөмж, оролт гаралтын төхөөрөмж зэргийг хооронд нь холбож өгдөг чухал төхөөрөмж нь юм. Гэхдээ эдгээр төхөөрөмжүүдээс оролт гаралтын  төхөөрөмжүүд нь нэмэлт картаар холбогдоно.
Motherboard буюу эх хавтан
·         Expansion slots: Motherboard дээр байрлах дотоод модем, дэлгэц, дотоод сүлжээ, дууны зэрэг картуудыг суулгадаг суурийг хэлдэг. Энэ нь ISA, AMR, AGP, PCI slot зэрэг төрлүүдтэй.
·         Нэмэлт картууд: Өөр өөрийн гэсэн онцлог үүрэгтэй, бие даасан оролт гаралттай төхөөрөмжүүдийг хэлнэ. Картууд нь Motherboar дээр Expansion slot ашиглан суурилна.
·         Display card: Энэ төхөөрөмж нь дэлгэцийг эх хавтантай холбож өгөх бөгөөд микропроцессорын хийж байгаа үйлдэл,
Display card: Программ  хангамжийг хэрэглэгчдэд харуулах үүрэгтэй. Тус карт нь өөрийн дотоод санах ойтой. Санах ойн хэмжээ нь их байх нь компьютерийн видео дүрслэх чадвар нь   санй байна гэсэн үг.
Sound card: Энэ карт нь дууг компьютераас speaker буюу чанга яригч руу гаргах мөн микрофоны тусламжтайгаар дууг компьютерт бичиж хадгалах  боломжийг олгодог. Дууны карт нь ISA эсвэл PCI төрлийн slot бүхий байж болно. Бараг бүх дууны карт нь дууг электрон хувилбараар гаргадаг стандарт болох MIDI-ийг  ашигладаг.
Sound card
·         Lan card: Энэ төхөөрөмж нь компьютерүүд хоорондоо холбогдож мэдээлэл солилцоход хэрэглэгдэнэ.
·         Modem card: Энэ төхөөрөмж нь компьютерт боловсруулсан өгөгдлийг телефон шугамаар дамжуулахын тулд аналоги руу хувиргаж модуляци хийх үүрэгтэй.
5. Гаралтын төхөөрөмж
Микропроцессорын боловсруулсан мэдээллийн үр дүнг  ямар нэгэн хэлбэрээр бидэнд хүргэж ойлгуулдаг төхөөрөмжүүд энд багтана. Эдгээр нь голдуу гадаад төхөөрөмжүүд юм.
·         Дэлгэц-Monitor нь мэдээллийг дүрс хэлбэрээр харуулах, гаргах үүрэгтэй.
·         ХэвлэгчPrinter нь боловсруулсан мэдээллийг цаасан дээр буулгахад зориулагдсан төхөөрөмж. Хэвлэгч нь өнгөт, хар гэсэн төрлүүдтэй.
·         Өсгөгч – Woofer  нь компьютерт байгаа дуу авиаг сонсоход зориулагдсан.
6.  Хадгалах  төхөөрөмж
Компютерийн мэдээлэл гэдгээр боловсруулсан файл программ хангамжийг бүрдүүлэгч файлууд зэргийг ойлгох бөгөөд эдгээрийг хадгалж агуулах төхөөрөмжийг хадгалах байгууламж ба диск гэнэ.
·         Уян  диск нь ихэвчлэн мэдээллийг зөөвөрлөхөд зориулсан байдаг бөгөөд ямарч зориулалтаар хэрэглэж болно.
·         Хатуу диск нь харьцангуй багтаамж ихтэй. 1 компьютерт  1-4 хатуу диск зэрэгцүүлэн тавьж болно.
CD (compact disk) нь мэдээллийг хадгалахад тохиромжтой. Оптик дискэн дээрх мэдээллийг лазерийн гэрлийн тусламжтайгаар уншиж бичдэг. СD-г ашиглах хэлбэрээр нь Audio (дууны), Data (программ, тоглоом…..), DVD (кино, клип) гэж ангилана. CD  дотроо CD-R (CD-Recordable), CD-RW (CD-ReWriteable) гэж  2 төрлөөр хуваадаг. Харин CD-RW нь олон удаа дахин бичилт уншилт хийхэд зориулагдсан.
Flash Disk нь сүүлд шинээр маш хүчтэй гарч ирсэн зөөхөд хялбар хийгдсэн диск юм.Энэ диск нь түлхүүрийн зүүлт шиг хэмжээтэй USB port-той компьютерт шууд хобож хэргэлнэ.
·         Memory Disk нь дижитал камерт зориулагдсан диск юм. Энэ диск нь овор хэмжээний хувьд маш жижиг боловч дотоод багтаамж нь их байдаг онцлогтой юм.
7. Холбооны төхөөрөмж
Орчин үед хүмүүс компьютерийн сүлжээ ашиглан мэдээллийг хялбар солилцох боломжтой болсон. Интернет  болон бусад сүлжээнд холбогдохын тулд тусгай  зориулалтын техник хангамж, программ хангамжуудыг ашиглах хэрэгтэй. Иймээс сүлжээний холболтын төхөөрөмжүүдийн талаар орууллаа.
       Интернетэд холбогдох нь:
·         Телефон утасны модем – Telephone modem
Утасны шугамаар ISP  буюу интернетий үйлчилэгч компанитай (Internet Service Provider)  холбодог төхөөрөмж юм.
·         Телефон утасны шугам -  Dijital subscriber line
 Телефон утасны шугамыг ашиглан өндөр хурдаар интернетэд холбох төхөөрөмж бөгөөд энэ телефон утас ашиглах болон интернетээр
 үйлчилүүлэх боломжийг зэрэг олгодог юм.
·         Кабелийн телевизийн шугам – Cable modem
Телевизийн кабелийг ашиглан интернетэд холбогдох төхөөрөмж юм.
·         Хиймэл дагуулын модем – Satellite modem
Хиймэл дагуулын хүлээн авагчийг ашиглан интернетэд холбогдох боломжийг олгодог модем юм.
·         Утасгүй хоболт буюу – Wireless
Хүссэн газраасаа интернетэд утасгүй холболтоор холбогдох боломжийг олгоно.